Сургамжит өгүүлэг

Ухаан

              Эрт урдын цагт Энэтхэгийн нэг ус тугээгч хувинтай дамнуургаарус зєєдєг байжээ. Харин 2 хувингийн нэг нь цоорхой бєгєєд усных нь тал асгархад хурдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин их ичэд ичиж, харин бvтэн хувин нь єєрєєрєє бахархдаг байв. Иймэрхvv байдлаараа бvтэн 2 жил vргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй: -Эзэнтэн минь би єєрєєсєє ихэд ичиж байна. Мєн танаасаа уучлалт гуйхыг хvсч байна гэжээ. - Яагаад? гэж усчин асуухад: - Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дєнгєж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мєнгєє бvгдийг нь авч чаддаггvй шvv дээ гэхэд усчин хариуд нь: -Чи буцах замдаа замын хажуу талын цэцгvvдийг хараарай гэв. Цєєрхєй хувин буцахдаа замаа хартал vнэхээр сайхан цэцгvvд ургсан байлаа. Гэсэн хэдий ч хурэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас дахин уучлал гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: " Замын хажууд зєвхєн чиний талд л цэцгvvд ургасан, харин нєгєє хувингын талд цэцэг ургаагvй байгааг ажиглав уу? гэж асуугаад: - Yvнйи учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн vр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгvvд ургуулсан. 2 жилийн турш би энэхvv цэцгvvдийг тvvж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгvvд байгаагvй бол тvvний гэрт аз жаргал авч ирэхгvй байсан шvv дээ, хэмээн єгvvлжээ.

Ах дүү гурвын нөхөрлөл

              Ах дүү гурав нэгэн гудамжаар явж байжээ.Нэлээн явж байгаад бага 
дүү нь гурван хэсэг цул алт олжээ,хоёр ахдаа нэг нэг хэсгээр нь хуваан өгчээ.
Тэгээд завинд суугаад гол гаталж явахдаа отгон дүү нь гартаа барисан алтаа 
гэнэт ус уруу шидчихжээ.

 -Яагаад үнэтэй алтыг ус уруу шидчихэж байгаа юм бэ гэж?
 хоёр ах нь асуутал отгон дүү нь хариуд нь:


 -Алтыг олохоос өмнө би ах нарыгаа хайрлаж,та нарын төлөө байсан сэтгэл 
 маань алт олсноос хойш гэнэт та хоёрыг үзэн ядах сэтгэлээр хувирч, ганцаараа 
 авах  ёстой зүйлийг хуваасандаа харамсах сэтгэл төрсөн учраас алтаа ус уруу
 шидчихсэн юм гэжээ.
 -Үнэхээр чиний үг үнэн шүү гээд хоёр ах нь ч гэсэн алтаа ус уруу шидээд "Гэр бүл эвтэй найртай байвал ядуу байсан ч аз жаргалтай байх бөгөөд ах дүүсийн эв нэгдэл эвдэрвэл баян байсан ч ямар ч ашиггүй гэсэн аавын минь сургаал санаанд орлоо" гэж ярьцгаалаа.
 Түүнээс хойш ах дүү гурав нэгэн сэтгэлээр хэцүү бэрхийг туулж,бие бидээ туслан, эвтэй  найртай амьдарч, нутагтаа хамгийн баян хүмүүс болж чаджээ.