Сургаалын үгс

Дуслыг хураавал далай
Дуулсныг хураавал эрдэм
~
Ажилтай хүнд ажил барагдаггүй
Ажилгүй хүнд ажил олдоггүй
~
Өөртөө итгэ. Та бодож байгаагаасаа ч илүү ихийг мэдэж байгаа  Б.Спок 
~
Бүргэд шиг өндөрт нисэхийг хүсвэл тахиатай бүү нөхөрлө...
~
Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь ч чухал....  Мэгэли дэ Сэрвантес
~
Та бодлынхоо хэрээр хөгжиж мөрөөдсөнөөрөө амьдрах болно.
~
Аливаа юмны эхлэл гэдэг уг ажлын тэн хагас гэсэн үг
Оролдлого сайт оройд нь гарна 

Эзэн хичээвэл заяа хичээнэ.  

Сайн нэр сайxан царайнаас дээр. Томас Фуллер 
~
Амжилтын ундарга бол агуу мөрөөдлөөс гаралтай 
Танин мэдэхүй гайхахаас эхэлдэг.         Аристотель
~
Би тун бага юм мэднэ. Гэхдээ түүнийгээ төгс хэмжээнд мэднэ Абу-ль-Фараж
~
Дараа хийе гэж бүү алгуурла, дараа хийхэд амархан болчихгүй.  Жан Поль
~
Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй. Лихтенберг
~
Амьдралын сайхныг таашах амтлах хамгийн шилдэг арга бол ажил юм. Кант 
~
Жаргалтай амьдрал гэж байдаггүй ээ.
Жаргалтай өдрүүд л бий                                       Андре терье    
~
Өөрийнхөө нэр хүндийг гутаахгүйн тулд зарим доромжлолийг 
чимээгүйхэн залгичих нь дээр                               Вовенгарт
~
Зорилго бол мөрөөдлийн галт тэрэг                                                                                                       ~
Өөрөө өөрийгөө ялж сурах нь хамгийн дээд ялалт байдаг.  Дeмокрит   
~
Сайн үйлс гэдэг нь өөр хүний царайнаас баярын инээд цацруулахыг хэлнэ. Зөнч Магомет
~
Ирээдүйн сайн сайхны төлөө бүхнийг мартъя   Жорж Буш
~                                                                 
Өөртөө итгэлтэй байх нь амжилтанд хүрэх салшгүй нөхцөл болдог
~
Бүх зүйл чинь бүтнэ гэдэгт итгэ.Тэгвэл санасан зүйлдээ заавал хүрэх болно                  
~                  
Өөрийн чинь аз жаргал өөрийн чинь гар хүрэх зайд бий.     
~
Хүний зүс царай, өмссөн хувцас,сэтгэл зүрх, оюун бодол цөм сайн сайхан байх ёстой.  
 Л.Чехов
~
Сайн сайхан гэрэл гэгээтэй юм уруу үргэлж тэмүүлэн байх нь хүний мөн чанар билээ.
~
Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг яар  М.Цэдэндорж
~
Аз жаргалтай хүн аз жаргалтай ертөнцийг өөртөө  төрүүлдэг.
~
Өөрийгөө таниагүй цагт чи зовох болно.
Өөрийгөө танивал чи зорилготой болно.
Зорилгоо биелүүлэх гэж зүдэрч зовно.
Зорьсондоо хүрсэн цагт зөндөө жаргана.
                                                              М.Цэдэндорж
~
Болж бүтэхгүй байгаа зүйлийг бус урагштай амжилттай яваа зүйлээ тооцож бай                                      Д.Карнеги
~
Хүмүүсээ над урам хайрла
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла
                                                           Т.Очирхүү
~
Сайхан үг сэтгэлийн чимэг
~
Хүний нүүр царай дотоод ертөнцөө үргэлж илэрхийлж байдаг
~
Гарах гарцгүй зүйл гэж үгүй,үргэлж ямар нэг боломж байдаг
~
Амьдралынхаа хаалгыг өөрийн гараар нээ
~
Өөдлөх хүслийн өмнө хаалт гэж үгүй
~
Хүний оюун санааг эмчлэхгүйгээр биеийг эмчилж болдоггүй
~
Хүнийг танихын тулд хайрла 
~
Зөвхөн эерэг сайн сайхан зүйл, амжилтын тухай л бодох хэрэгтэй. 

Залхуу зан, зэв хоёр адилхан: төмөр эдлэл элж эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог.
~

Хялбархан ажлыг хүнд мэт бодож, хүндийг нь хялбар мэт санаж хий. Эхний тохиолдолд итгэл чинь дэмий мохохгүй, удаах тохиолдолд зүрх алдахгүй. Ажлыг гүйцэлдүүлэх хамгийн зөв зам бол урьдаас түүнийг хийгдчихсэнд тооцох явдал юм. 
~  
Бидэнд тохиолддог бүх бэрхшээлийг давахад амархан болгохын тулд хүчрэх хэмжээндээ хүртэл олон хэсэгт жижиглэн хуваах хэрэгтэй.
~

Сайн нумыг татахад хэцүү. Гэхдээ түүнээс тавьсан сум өндөрт нисдэг, гүнд харвадаг. 
~  
Амар хялбар юманд найдах аваас гарцаагүй асар олон бэрхшээл учрах болно.
~
Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сурахгүй байснаас хожуу ч гэсэн юм мэддэг болсон нь дээр.

~
Дээд хүний авир салхи мэт, дорд хүний авир өвс мэт. Салхи хаанаас байна, өвс тэр зүгт налж тонголзож байдаг.


Маш их хүссэн зүйлдээ хүн амархан итгэдэг.
~
Тэнэг хүмүүс бодсоноос цөөн байдаг: олон юм шиг санагддаг нь бид бие биеэ ойлгодоггүйнх.
~
Хүмүүсийн үйлдэл бол тэдний санааг хамгийн сайн орчуулагч.

Үнэн үг уран гоё байдаггүй.
~
Өөрийгөө танихаас илүү үр дүнтэй ажил байдаггүй.
~
Хүмүүс үнэмшиж итгэхгүй байгаа магтаалаа ч дуртайяа сонсдог.


Нэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй.
                                                                                                Хераклит