2010-11-02

Хүүгийхээ багшид

Бүх хүмүүст шударга шулуун биш гэдгийг
Таних хэрэгтэйг нь мэдэж байна,
Гэхдээ түүнд олиггүй нэгний эсрэг, баатар
Амиа хичээгч улс төрч байхад,
Өөрийгөө бусдын төлөө зориулдаг удирдагч бас байдаг
Гэдгийг хэлж зааж өг.
Түүнд дайсан байхад дотно сайн нөхөр байдаг гэдгийг ч зааж өг.
Цаг зөв авна гэдгийг мэдэж байна, гэхдээ хэрэв та хийж чадвал,
Хөлсөө гаргаж олсон нэг доллар нь, Олзны таван доллараас илүү үнэ цэнэтэй гэдгийг түүнд мэдрүүлж сурга.



Ялагдсандаа гутрахгүй байхыг заа,
Ялсандаа байрлаж чадахыг ч ...
Түүнийг атаархлаас холуур байлга:
Хэрэв хийж чадвал, түүнд,
Чимээгүй байхархахын нууцыг зааж өг:
Дарагуйлал нь, харахад ялалт мэт харагддаг гэдгийг
Заавал эрт сургаарай.
Түүнд номын гайхамшигийг ч зааж өгч чаддаг бол.
Гэхдээ түүнд байнга бүү заа... зарим үед чимээгүй ч бай.
Хөх тэнгэр дэх шувууд, наран доорх зөгийнүүд,
Нов ногоон зүлгэн дэх цэцгүүд зэрэг хязгааргүй нууцуудыг
Бодох бололцоо олго.
Түүнд, алдаа гаргах нь хуурч мэхлэхээс
илүү нэр хүндтэй байдаг гэдгийг хэлж өг.
Хүн болгон түүнийг буруутгалаа ч, өөрийнхөө бодол санаанд итгэлтэй байхыг зааж сурга.
Хүүд маань , эелдэг хүмүүст эелдэг,
Ширүүн хүмүүст ширүүн хандахыг сурга.
Бүгд ар араасаа цувраад нэг зүг рүү явбал,
Олныг дагахгүй байх хүчийг түүнд өг.
Хүү маань, бүх хүмүүсийг сонсож сураг,
Гэхдээ бүх сонссон зүйлээсээ үнэнийг нь шигшээд,
Зөвхөн сайныг нь сонгон авахыг сурга.
Чадвал та түүнд,
Гунигтай байхдаа ч
Яаж инээмсэглэхийг зааж өг.
Нулимсанд ямар ч ичих зүйл байхгүйг хэл.
Түүнд,
Бүгд ер нь хувийн эрх ашгийнхаа төлөө явдаг гэж ярьдаг хүмүүст дургүйцэх,
Хэт их анхаарал, халамжинд болгоомжтой байхыг сурга.
Хүч чадал, оюун ухаанаа өндрөөр үнэлж зарж болно,
Харин зүрх сэтгэлээ хэзээ ч
Үнэлж болохгүй гэдгийг хэлж өг.
Олны шуугиантай газар чихээ таглахыг ч бас сурга.
Хэрэв өөрийнхөө зөвд итгэж байгаа бол цэх зогсож тэмцэхийг сурга.
Түүнтэй эелдэг харьц, гэхдээ түүнийг бүү тэвэр,
Учир нь болдыг гал л цуваршүүлдэг.
Тэвчиж чадахааргүй зоригтой байг.
Зоригтой болох тэвчээртэй байг.
Түүнд, үргэлж өөртөө бүрэн итгэж байхыг зөөж өг.
Ингэснээр хүнд гүн итгэх болно.
Энэ бол том эрэлт юм, бүгдийг хийхийг хичээ,
гэхдээ та хэр зэргийг хийж  чадахаар байна тэр чадлаараа хий.

Авраам Линкольн (Хүүгийнхээ багшид бичсэн захианаас)

No comments: