2010-11-14

Амжилтын түлхүүр

Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа… сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм байх даа” гэж бодов. Охиноос юу ч асуусангүй, эргэн бодлогширч эхлэв. өөрийгөө бас ангийнхаа жесикаг бодон харьцуулж эхлэв. өнгөрсөн жил аав ээжийнхэн авч өгсөн бичгийн ширээ нь үнэхээр хэрэглэхэд урамтай байгааг Жесика их л сайрхаж яридаг байлаа. Бас хувиараа багш хөлсөлж хичээлээ заалгадаг байв.

2010-11-02

Би түүнийг танина

Урьдын л адил завгүй нэгэн өглөө байв… . Ойролцоогоор найман цаг гучин минутанд ная орчим настай нэгэн хүн хурууны оёдлоо авахуулахаар манай эмнэлэгт орж ирэв. Тэрээр маш их яарч байгаагаа надад хэллээ. Яг есөн цагт нэг уулзалттай гэнэ. Түүний сандарч байгаа байдлаас харахад энэ уулзалт түүнд ямархуу чухал зүйл болохыг ухааран үйлчлүүлэхийг зөвшөөрөв. Тэгээд ч эмчилгээ хамгийн багадаа нэг цаг үргэлжлэх байв. Тэгээд нарийн судалж үзсэний дараа түүний шарх сайхан эдгэснийг нь хараад боолтыг нь тайлж шинэ боолт хийлээ. Ийнхүү боолт хийж байх зуур бид хоёрын дунд яриа өрнөлөө.

Хүүгийхээ багшид

Бүх хүмүүст шударга шулуун биш гэдгийг
Таних хэрэгтэйг нь мэдэж байна,
Гэхдээ түүнд олиггүй нэгний эсрэг, баатар
Амиа хичээгч улс төрч байхад,
Өөрийгөө бусдын төлөө зориулдаг удирдагч бас байдаг
Гэдгийг хэлж зааж өг.
Түүнд дайсан байхад дотно сайн нөхөр байдаг гэдгийг ч зааж өг.
Цаг зөв авна гэдгийг мэдэж байна, гэхдээ хэрэв та хийж чадвал,
Хөлсөө гаргаж олсон нэг доллар нь, Олзны таван доллараас илүү үнэ цэнэтэй гэдгийг түүнд мэдрүүлж сурга.